2016-11-13
Үүргэвчинд багтдаг машин(Бичлэг1)

Гадна хэлбэр, хэмжээ  нь Macbook-тэй төстэй дугуйт тавцан Японд бүтээсэн байна. Токио хотын 26 настай зохион бүтээгч Кунаико Сайто түүндээ  WalkCar гэж нэр өгснийг “Үүргэвчний машин” гэж орчуулж болох юм.  Энэ дугуйт тавцан 3 кг жинтэй, 100 гаруй кг жинтэй хүн ч тээврийн хэрэгсэл маягаар ашиглаж болно.  Мөн  ачаа зөөсөн ч болно.

WalkCar жолоодоход маш амархан, хүн дээр нь зогссон үед л ажиллаж эхэлдэг, аль нэг талд нь хүч өгөхөд тэр зүгрүүгээ  хөдөлдөг.  Одоогоор хурд нь цагт 10 км, дахин цэнэглэтэл 12 км зай туулж чадаж байгаа бөгөөд илүү сайжруулахаар ажиллаж байгаа аж.
13f37231b063668224e6bfc6c8ac3301
Энэхүү цахилгаан скейтбордын үнэ нь 800 доллар гэнэ.  Урьдчилсан захиалга авч эхэлсэн ч WalkCar-ын нийтийн худалдаа 2016 оны хавраас эхэлнэ

Бичсэн: Очирбат | цаг: 13:42 | бичлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax