2016-11-13
Ж.Нарантунгалаг
fbf52a30af7469ebd6ffb8d312918f3e_1200

Гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровтой дөнгөж сая тулалдаж, цэвэр ялагдлаа.  Жилийн өмнө   “ONE Championship”-ийн дэвжээн дээр тэд анх удаа тулалдахад Марат Гафуров манай тулаанчийг боох мэхээр ялж байсан билээ.

Тэгвэл энэ удаад ч гэсэн Марат Гафуров манай тамирчныг боох мэхээр цэвэр ялсан юм. Ж.Нарантунгалаг боолтод орсон ч гэсэн бууж өгөлгүй байсаар сүүлдээ ухаан алдсанаар тулаан өндөрлөлөө. Ийнхүү “Кобра” хочит Марат Гафуров 15 дахь дараалсан ялалтаа авлаа. Мөн  6 удаа боож цэвэр ялаад байна
Бичсэн: Очирбат | цаг: 13:36 | мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax