
Гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровтой дөнгөж сая тулалдаж, цэвэр ялагдлаа. Жилийн өмнө “ONE Championship”-ийн дэвжээн дээр тэд анх удаа тулалдахад Марат Гафуров манай тулаанчийг боох мэхээр ялж байсан билээ.
Тэгвэл энэ удаад ч гэсэн Марат Гафуров манай тамирчныг боох мэхээр цэвэр ялсан юм. Ж.Нарантунгалаг боолтод орсон ч гэсэн бууж өгөлгүй байсаар сүүлдээ ухаан алдсанаар тулаан өндөрлөлөө. Ийнхүү “Кобра” хочит Марат Гафуров 15 дахь дараалсан ялалтаа авлаа. Мөн 6 удаа боож цэвэр ялаад байна
бичлэг
